Эво Моралесийн суусан онгоц Парагвайд газардлаа

Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралесийг суулгасан Мексикийн агаарын цэргийнн хүчний онгоц Парагвайн нийслэл Асунсьон хотод газардлаа. Энэ тухай Мексикийн Notimex агентлаг мэдээлэв.

Онгоц шатахуун цэнэглэсний дараа төлөвлөсөн ёсоор Аскунсионоос Мехико хот руу нисэх юм. Парагвайд саатах болсон шалтгаан нь Перугийн эрх баригчид Моралесийг улсынхаа агаарын орон зайд нэвтрүүлэхээс татгалзсантай холбоотой аж.

Мексиктэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Перу улс түүний суусан онгоцыг улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөхийг зөвшөөрчээ.

Ерөнхийлөгчийн сонгууль шударга болоогүй гэж хардсан ард иргэдийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст Боливийн Ерөнхийлөгч Э.Моралес албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан билээ.  Мексик улс түүнд улс төрийн орогнол санал болгон агаарын цэргийн хүчний онгоц илгээсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. манай ард түмэн сайхан юмаа.эд нар огцорсон л бол өнгөрөө.зугтахаас өөр замгүй аан.

    0 0 Хариу бичих