Цэцэрлэгүүдийн ачаалал гурав дахин их байжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийг 100 хувь хамруулан зөвлөн туслах үнэлгээ хийжээ. Үнэлгээний явцадл төрийн өмчийн 5 цэцэрлэгийн хүчин чадал 995 байхаас бүртгэлтэй байгаа хүүхдийн тоо 1898 болж нэг ангид ногдох дундаж хэмжээ 45 байгаа нь БСШУС-наас гаргасан стандартыг гурав дахин хэтрүүлсэн байжээ. "Монголдой", "Далд уянга", "Талст-21" цэцэрлэгүүд мэргэжлийн бус багш бүлгийн багшаар ажиллуулсан, туслах багш дутуу байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн заалтыг зөрчжээ.

Мөн зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа, цэцэрлэг сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн биелэлт дундаж үзүүлэлтээр 68 хувьтай үнэлэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)