Цэцэрлэгийн хүүхдүүдээс хураасан 720 мянган төгрөгийг буцаан олгуулжээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгт шалгалт хийжээ.

Шалгалтаар Бага А бүлгийн багш ангид шаардлагатай эд зүйлс авах зорилгоор хүүхэд тус бүрээс 40 000 төгрөг хураан авч нийт 720 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд буцаан олгуулж, зөрчлийг таслан арилгуулан ажиллалаа.

Мөн цэцэрлэгийн удирдлага нь 1500 төгрөгийн үнэтэй улавчийг 300 хүүхэд тус бүрээс хурааж нийт 4 500 000 төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчилд ЗТХ-ийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үнэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. buh tsetserleg tgdeg yum bishuu 2huuhedtei 2uulan dr ni baga buleg dr ni 50k bas suuld 20 ene ter gj ogj l bdg shd, jildee gants iim hemjeenii mongo yawal gj dee

    1 0 Хариу бичих
  2. 1500*300= 450,000 байна даа. тооний машинаа солихоос буруу заагад байх юм лол

    0 0 Хариу бичих
  3. Мөнгө хураадаг буруу. Улсын төсвөөс хэрэгцээт зүйлсийг нь өглөг. Анх орход нь эцэг эхчүүд хэрэгцээт зүйлсийг нь хангаж өгдөг. Нойлийн цаас нойтон сальфетка, оо сойз, хичээлийн хэрэглэл г.м. Жил болгон анги тохижуулна, улавчны мөнгө гээд авдаг. Дараа жил нь анги нь тохижсон юмгүйл бахь байдгаараа. Мөнгө хураахыг таслан зогсоох хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  4. Ялангуяа цэцэрлэгт бол эцэг эхчүүд туслаж дэмжиж байх хэрэгтэй ээ. Тэр тусламж чинь зөвхөн цэцэрлэгт биш таны хүүхдийн болон бусад хүүхдүүдийн тусын тулд байгаа шүү дэээ. Ирээдүйн Монголын эзэддээ яг энэ цаг үед нь сурч боловсрох, эрүүл, өөртөө итгэлтэй хүмүүжилтэй хүчирхэг иргэд болгохын тулд бүх хүмүүс тал бүрээр нь дэмжих зайлшгүй хэрэгтэй хүмүүсээ. Бүх зүйлээрээ дутмаг байдаг цэцэрлэгүүдэд эцэг эхчүүд л сэтгэл гаргаж туслахгүй бол хэн ч таны болон ирээдүйн хүүхдүүдэд чинь туслахгүй шүү дээ. Үүнд нь төрийн мануухай нар еөөөр оролцох хэрэггүй байгаа юм. Ёстой л нэг тамын тогооны үлгэр дуусашгүй юмаа.

    1 0 Хариу бичих