Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, холимог тогтолцоогоор сонгууль явуулах санал дэмжигдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ дахь намууд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулсан зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.

УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхий сайд сайд нараа өөрөө томилж, чөлөөлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн холимог тогтолцоог үндсэн хуульд тусгах санал гаргасан юм. Уг саналыг зөвшилцөх ажлын хэсэг хэлэлцээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг дэмжээгүй байна. Тиймээс үлдсэн хоёр саналаар нь Байнгын хороо санал хураалт явууллаа. Улмаар Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж, чөлөөлөх тухай заалтыг 93.8 хувь, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг хувийн 81 хувийн саналаар дэмжсэн юм. Гэхдээ 2024 оноос сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж эхлэх бөгөөд жагсаалтад орсон нэр дэвшигчдийг сонгогчид саналаараа эрэмбэлнэ гэж тооцжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. eronhiilogchiig parlamentaas songoh heregteei

    0 0 Хариу бичих