TikTok "дүү"-тэй боллоо

Нийгмийн сүлжээний Инстаграм платформоос Reels гэх шинэ функц гаргалаа. Уг нэмэлт функцийн ажиллах зарчим нь Хятадаас гаралтай TikTok аппликейшнтэй нэлээн төстэй. Эхний ээлжид хэрэглэгчиддээ тохируулахын тулд зөвхөн Бразилд Cenas гэсэн нэрээр туршиж эхлүүлж байгаа аж.

TikTok аппликейшнийг сард 1.5 тэрбум хүн хэрэглэж байна. Хятадын гарааны компаниуд үргэлж Америкийн бүтээгдэхүүнийг дуурайдаг гэж шүүмжилдэг америкчууд хүртэл TikTok- д донтож 122 сая хүн хэрэглэдэг болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)