Б.Шарав агсны хөгжмийн бүтээлд зориулсан уран зургийн үзэсгэлэн гарна

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. өдөр. Дуурьсахуйн ертөнцийн суутан, эрхэм хүмүүний мэндэлсэн өдрөөр нэгэн таатай мэдээг дуулгахад энэ сарын 23-нд "Бодлын илгээмж. Б.Шарав" нэртэй хөгжим, уран зургийн бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байгаа ажээ. Залуу зураач Т.Хулан хөгжмийн зохиолчийг сэрүүн тунгалаг ахуйд энэхүүү уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэл ажлаа эхэлсэн юм байна. Тэрээр Б.Шарав агсны бүтээл туурвилуудаас ард түмний зүрх сэтгэлд хоногшсон, үндэсний хийгээд дэлхийн сонгодог хөгжмийн санд зүй ёсоор багтсан бүтээлүүдийг нь сонгон уран зураг зурсан аж. Ийнхүү "СэтгэлийН эгшиг"-ийг дуурьсган туурвигч суутны гайхамшигт аялгуунууд уран зурагтай хэрхэн зохицон уусахыг урлагт хайртай олон түмэн удахгүй харах нь.
Мөн Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч хамт олон төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав агсны "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 25-нд зохион байгуулах юм.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)