Д.Одбаяр долоон сая воны торгууль төлнө

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компаний ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д саатуулагдаад байгаа.Инчеон хотын прокурорын мэдээлснээр өнөөдрөөс Монгол Улсын иргэн Д.Одбаярт тогтоосон хилийн хоригийг цуцалж, 7 сая вон /6008 ам.доллар/-оор торгох шийдвэр гарчээ. 

Хэргийг нисэхийн аюулгүй байдлын хуулийн хүрээнд авч үзсэн болохоо цагдаагийн төлөөлөгч нэмж хэлэв.

Эргэн сануулахад, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-нд Улаанбаатараас Инчеон чиглэлд нисэхдээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын цагдаад саатуулагдаад байсан юм.Түүнд тавьсан хилийг хориг энэ сарын 15-нд дуусах байв. 

БНСУ-д хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн эрчимжсэний дараа хуульд өөрчлөлт оруулж бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд 15 сая вон хүртэлх торгууль ногдуулдаг болсон юм. Мөн бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгт ихдээ 10 жилийн хорих ял оноодог ажээ. 

Эх сурвалж: Aju Business Daily

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)

  1. Төрийн түшээ ч гэж дээ хог бие зөв авч явах ухамсаргүй, соёлгүй, ёс зүйгүй ухамсаргүй хариуцлагагүй ийм хүнээр монгол яах ч билээ. Бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг мэргэн үг ч энэ ардчилалын гэх хог шаарнууд ч бүр ойлгохгүй байна да

    0 0 Хариу бичих
  2. 20 say

    0 0 Хариу бичих
  3. өршөөлийн хууль, согтуу байсан гээд хөнгөлүүлэх гээд элдэв маанаг юм ярьж давж заалдана энээ тэрээ гэх вий дээ

    0 0 Хариу бичих
  4. Битий сүржигнээд байгаарай та муусайнууд, намайг барахгүй шүү. Энэ торгуулийг нь ҮХЦ-ийн нөөц хөрөнгөнөөс төлүүлчихнэ, санаа зоволтгүй. Монголд очвол та нарыг гөлөг болгоно оо за юу! Миний дээр хөх тэнгэр л байгаа шүү!

    0 0 Хариу бичих
  5. Монголын шинэ үеийн түүхэнд шившгийн, ичиж үхмээр муухай нэрээр орлоо доо. Моод монголоор дуусна гэдэг дээр үеийн хэллэгийн дагуу Sexual harassment буюу бэлгийн дарамт учруулах гэдэг бараг л улаан махны шахуу бузар заваан гэмт хэрэгт манай монголд нэг их ач холбогдол өгөхгүй явсаар халдавч хар халзанд нь гэгчээр Хууль сахиулах дээдийн дээд байгууллагыг Толгойлогч өөрийн биеэр туулах ёстой юм байсанж. Хэтээсээ муу нэртэй, явдаг жорлон, цувдай гэх мэтээр дуудуулдаг нэр хүнд нь шалан дээр явдаг энэ гар ч одоо өнгөрлөө дөө. Хөдөө рүүгээ буцаж сум нэгдлийн дарга хийж цаашдаа амьдардаг юм уу яадаг юм. Нэр төрөө эрхэмлэдэг хүн байсан бол амиа хорломоор муухай явдал бол өнгөрлөө.

    0 1 Хариу бичих
  6. Ичиж үхмээр юм, үр хүүхэддээ юу гэж хэлэх бол . Хүний нүүр яаж харнаа

    0 0 Хариу бичих
  7. Сэтгүүлчид минь маргааш КАЛ ын онгоц 15:30 д буух байх өөрөөс очиж яриоутага аваарай,

    0 0 Хариу бичих
  8. Ёстой хөгийн новш доо. Хүн чанарын үнэр ч байхгүй. Нам даган цүнх барьж, балин хамарлаж явсаар улстөрийн карьераа хийдэг сонгодог жишээ бол энэ хүнийх. Монголд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсны гор гарлаа даа. Зохих, хүртэх ёстой юмаа л хүртлээ. Карма гэж байдаг л юм байна.

    1 0 Хариу бичих
  9. Oonz oduar

    0 0 Хариу бичих
  10. Mонголын мөнгө л гадагшаа урсаж бна .тэндээ ажил хийгээд төлсөн нь дээрдээ

    2 0 Хариу бичих
  11. Энэ намынхаа журамын нөхрөө яахыгаа МАН-х нь томчууд ярилцаж , Нямдорж Бямбадорж нар ч найзынхаа тухай нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ. Төр барьж байгаагаараа улсын төсвөөс торгуулийг нь төлчих л байлгүйдээ, ямар бүхэл бүтэн улсын ийм том албан тушаалтныг өмхий Солонгосуудад доромжлуулаад байлгаад байлтай биш

    0 0 Хариу бичих
    • нам дотроо бичкэн сонирхол нэг бүлгүүд бас байна уу. биенээ өмгөөлнө дэмжинэ бахархана гэсэн.

      0 0
  12. Пээ, тэр эрүүн доор нь лавтай 1.5 кг өөх байна аа. Явдаг жорлон, махан толгой л гээд байдаг юм, аргагүй юм байна. Морин толгой Одбаяр (Одончимэдийн), Махан толгой Одбаяр гээд байна аа байна, манайд.

    0 0 Хариу бичих
  13. Оо жаахан суулгачихгуй яасан юм бол.торийн ажлыг иймэрхуу шаарнууд хийдэг шуу дээ.

    0 0 Хариу бичих
  14. хүмүүс тавган дээр хоёр төмс тавиад ч байх шиг. нэг бол хоёр өндөг. шидэх үү, идэх үү ч гэх шиг. ажилдаа явж чадахгүй боловоо.

    0 0 Хариу бичих
  15. co-д ажил хийж төлчөөд ирсэн дээр.

    0 0 Хариу бичих
  16. хоригийг цуцалж мөнгө авах гээд байгам уу. валярын. нөөгөөдөр л суллах юм бна.

    0 0 Хариу бичих