"Friends" цувралынхан эргэн нэгдэнэ

Нью-Йорк хотын хөгжилтэй зургаан залуугийн түүхийг өгүүлэх "Найзууд" цуврал энэ жил 25 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Тэгвэл киног бүтээгчидтэй ойр эх сурвалж цувралынхан эргэн нэгдэж магадгүй талаар The Hollywood Reporter-ийн сэтгүүлчид ярьжээ.

Одоогоор  NBC телевиз, Warner Bros компанийн зүгээс гол дүрийн жүжигчид  Женнифер Энистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Мэттью Перри, Дэвид Швиммер, түүнчлэн цувралын зохиолч Дэвид Крейн, Марта Кауфман нартай тусгай анги бүтээх талаар яриа хэлэлцээр хийж байгаа аж. Тусгай анги хийгдсэн тохиолдолд зөвхөн HBO Max платформоор үзэгчдэд хүрэх гэнэ.

"Friends-ийн үндсэн 10 цувралыг цацах Netflix-ын эрх нь 2019 онд дуусч, ирэх жилээс Warner Media-гийн харьяалал бүхий HBO Max дээр байршина. Уг үйлчилгээ нь сарын 15 ам.долларын төлбөртэй үйлчилгээ бөгөөд хэрэглэгчиддээ зориулан сюрприз барих үүднээс шинэ тусгай анги бүтээхээр болжээ.

Жүжигчдийн бусад ажлын хуваарьт тохируулах, зохиол дээр ажиллах гээд чамгүй бэрхшээл байгаа ч уг төсөл бүтэж, шүтэн бишрэгчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Одоогоор HBO Max болон WBTV-ийн продюсерууд энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Эргэж нэгдэх ий? Юу вэ энэ чинь одоо, эдний 3 нь ч кинон дээрээ нас барчихаагүй билүү. Росс мафийн өмнөөс өмгөөлөгч хийж яваад алуулчихдаг шиг санагдах юм. Жэннифэр Аннистон болохоор Брэд Питтээс салаад нэг их удаагүй байхдаа сэтгэл санаагаар унаад амиа хорлосон байдаг. Жоуи болохоор бас яалаа даа, автомашины нэг осолд орчлуу яалаа.

    0 3 Хариу бичих