Чимээгүй тахал чихрийн шижин

Энэ зууны чимээгүй тахал болсон чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай.

Өнөөгийн байдлаар дэлхий дээр чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг олон улсын нийгэмлэг анхааруулж байна.

Монгол Улсад энэ өвчин 1960-аад оны үед бүртгэгдээгүй байв. Харин 1999 онд явуулсан судалгаанд 30 орчим мянган хүн чихрийн шижинтэй гэсэн дүн гарчээ. 2016 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10 мянга хүн амд нийт 78.6 байсан бол 2017 онд энэ тоо 22.2-оор өсч 100.8 болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)