Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөн болно. 

09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд Сэтгэцийн эрүүл мэндийн албыг үүсгэн байгуулсны 90 жилийн ойд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “Чингис” зочид буудалд “Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц” хурал болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллах гэрээ байгуулах, магистрын хамтарсан тэтгэлэг гардуулах ёслол болно.

12.00 цагт "Чингис" зочид буудалд Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн болно.

14.40 цагт Тусгаар тогтнолыг ордонд “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсад газрын сайн засаглалыг бэхжүүлэх “НЭС МОНГОЛ” платформын нээлтийн уулзалт болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, түүхч Д.Өлзийбаатар нар “Монгол бахархлын өдөр”-ийн талаар мэдээлнэ.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)