Нийслэлийн найман цэгт агаар бага бохирдолтой байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 08.00 цагийн байдлаар нийслэлийн найман цэгт агаар бага бохирдолтой гарчээ. Тодруулбал, Баянхошуу, Нэгдүгээр хороолол, Толгойт, Ургах наран, МҮОНРТ, Амгалан орчмын агаар бага зэргийн бохирдолтой, 100 айл, Баруун дөрвөн замын агаар хэвийн харин Мишээл экспо орчмын агаар цэвэр байгааг мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)