Есөн албан тушаалтан улсад 590 сая төгрөгийн хохирол учруулжээ

АТГ, Татварын ерөнхий газартай хамтран сэжигтэй ХОМ-ийн эздийг шалгаж байгаа тухай бид мэдээлсэн.  Тэгвэл энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 400 орчим мэдүүлэгт хяналт, шалгалт явуулсан байна. Үүнээс орлого нь хэт нэмэгдсэн, их хэмжээний хөрөнгө борлуулсан. татвараас зайлсхийсэн зэргээр түүвэрлэж, нэр бүхий есөн албан тушаалтны асуудлыг судалж Татварын ерөнхий газарт шилжүүлжээ. Энэ есөн зөрчил улсад 590 сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Түүнчлэн татвараас зайлсхийсэн, ХОМ-ээ худал мэдүүлсэн зөрчилд АТГ-аас 42 сая төгрөгийн акт тавьжээ. Мөн 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)