Д.Трампын импичментийн асуудлаар дипломатууд Конгресст нээллтэй сонсгол хийж байна

АНУ-ын Конгресс түүхэндээ гурав дахь удаагаа Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг дэнслэхээр нэр бүхий хүмүүсээс нээлттэй сонсгол авч байна. Төлөөлөгчдийн танхимд олонхийг бүрдүүлж буй Ардчилсан нам Ерөнхийлөгч Д.Трампыг ирэх сонгуульд нөлөөлөх ажилдаа Украиныг татан оролцуулах гэж байсныг америкчуудад мэдүүлэхийн тулд шахалт үзүүлсээр ийнхүү сонсгол явуулж байгаа юм. Д.Трампын эсрэг Төрийн Департментын дипломат ажилтнууд төдийгүй Ерөнхийлөгчийн ажлын албаны хүмүүс ч санал нэгдээд байгаа юм. Яг одоо үргэлжилж байгаа сонсголыг ВВС зэрэг дэлхийн тэргүүлэх агентлагууд шууд дамжуулж байна.   

Нээлттэй сонсгол дээр юу болох вэ?

-АНУ-ын хуулиар Ерөнхийлөгч “Эх орноосоо урвасан”, “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн”, “Эрүүгийн болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” тохиолдолд Импичмент буюу “Итгэл үзүүлэх эсэх тухай” асуудлыг хэлэлцдэг ёстой. Ардчилсан намынхны хүсэл бол Д.Трамп энэ бүхнийг хийсэн гэдгийг олон нийтэд батлах явдал юм.
-Мөрдөн шалгалтын хамгийн гол баримт нь Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан ярианы бичлэг бөгөөд түүнд Д.Трамп В.Зеленскийгээс Жо Байденд хэрэг үүсгэж шалгахыг хүсдэг байна.


-Сонсголын гол гэрчүүд нь Төрийн департментын өндөр зэрэглэлийн дипломат ажилтнууд юм. Харин БНН-ын гол зорилго нь Ерөнхийлөгчөө хамгаалж, гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх явдал юм.  
-Сонсголыг АНУ-ын томоохон телевизээр шууд дамжуулж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)