ЦЕГ иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн алба хаагчдадаа хариуцлага тооцжээ

Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр “Цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)