Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөөд байгаа юм. Ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн саналуудаас 11 саналын найруулгыг өөрчлөх, тодотгох санал хураалт явуулах юм. Мөн Ерөнхий сайд өөрөө сайд нараа, томилж чөлөөлөх, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг нэмэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг зохицуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)