Илон Маск Европ дахь анхны үйлдвэрээ Берлинд барина

АНУ-ын тэрбумтан Илон Маск Европ дахь анхны үйлдвэрээ ХБНГУ-ын нийслэл Берлинд барихаар болжээ. Тэрээр ХБНГУ-д очиж “Golden Steering Wheel” шагнал гардаж авах үедээ энэ тухайгаа зарласан байна.

“Германы инженерийн сэтгэлгээ гайхамшигтай. Дэлхийн шилдэг машинуудыг үйлдвэрлэдэг газрын нэг бол Герман” гэж тэрээр энэ үеэр хэлжээ. Шинэ үйлдвэр нь Берлиний нисэх онгоцны шинэ буудлаас холгүй баригдах юм байна.  

Үйлдвэрт 2021 оноос “Tesla Model 3”, “Tesla Model 3” загваруудыг гаргах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)