Сүүний үйлдвэр цагаан хоолтнуудаас болж дампуурчээ

Сүүний үйлдвэрлэлээр АНУ-даа томд тооцогддог байсан “Dean Foods” компани дампуурлаа зарлажээ. CNN телевизийн мэдээлснээр, компани дампуурах болсон шалтгаан нь америкчууд сүүлийн үед цагаан хоолыг эрхэмлэж, малын гаралтай сүүг худалдаж авахаа эрс багасгасантай холбоотой юм байна.

2019 оны эхний хагас жилийн байдлаар тус компанийн орлого долоон хувиар, цэвэр ашиг 14 хувиар буурсан байна. Үүнээс болж хувьцааны ханш нь 890 хувиар унажээ. Санхүүгийн хүндрэлд орсон тул ажилчдын цалин тэтгэврээ тавихад ч хүндрэлтэй болсон юм байна. Компанийг хүндрэлээс гарахад 850 сая ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд “Dairy Farmers of America” хөрөнгө оруулалт хийхээр хэлэлцээ явуулж байгаа ажээ. “Dean Foods” нь “Dairy Pure”, “Organic Valley” , “Land O'Lakes” брэндийг үйлдвэрлэдэг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Nogoon hoolton geech

    0 0 Хариу бичих