Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нь зүйтэй гэж дүгнэжээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас өнгөрсөн хавар байгуулсан. Энэхүү түр хорооны гишүүд өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. Түр хороо шударга шүүхээр шүүлгээгүй, эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзжээ.

Түр хорооны гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шүүх энэ хэргийг сунжруулж байгаа. Энэ асуудал нууцын зэрэглэлээс гарсан. Гэтэл хүмүүс нууцаас гарга гэсэн бичиг илгээж хугацаа хожиж байгаа. Засгийн газар нууцаас гаргасан. Өөр нууцаас гаргана гэсэн асуудал байхгүй. Үүний цаана энэ хэргийг удаашруулах хуйвалдаан явагдаж байгаа” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Шүүх удаашруулах сонирхол мэдээж Хурц,Элбэгдорж хоёртой нягт холбоотой. Харин яагаад Ерөнхийлөгч Баттулга тэдэнтэй сонирхлоо нэгтгэв. Энэ бол том асуудал Женког айлгасан байна УИХын гишүүд яагаад нэг ч үг хэлэхгүй унгасан хужаа шиг мэлтийлдээд байгааг ойлгохгүй боллоо.Маш олон гишүүд Хурцаас айж байна Дараачийн их хурал хэлэлцэх болох нь

    0 0 Хариу бичих
  2. одоо тэгээд хэнийг олж хэрэг үүрүүлэнээ айн.ккк

    0 0 Хариу бичих
    • Хэрэв Хурц ял авах юм бол одоогийн УИХ-ын гишүүд олонхи нь 461-д гарцаагүй зочлох болно. Элбэгдорж шоронд орвол Женко мөн орно Нямдорж яг номоор нь асуудлаа босгохын оронд сайхан худлаа жүжиг тавьж хүмүүсийн толгойг угаах боллоо Шүүх яам ийм асуудлыг шийдүүлж чадахгүй мунгинаад байгаа нь худлаа л гэсэн үг

      0 0