"Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д 373 иргэн ханджээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв"-д өнгөрсөн 10 дугаар сард нийт 373 иргэн хандсанаас зарим иргэн биечлэн ирж гомдлоо шийдвэрлүүлжээ.

Иргэд, хэрэглэгчийн ирүүлсэн гомдол мэдээллийг авч үзвэл, 60 нь өргөдөл гомдлын шинжтэй байсан бол 97 нь санал гаргасан бөгөөд мэдээлэл хүссэн 216 иргэнд холбогдох хариултыг өгч ажилласан байна.

Энэ хүрээнд 49 иргэний гомдлыг шийдвэрлэж 5 020900 төгрөгийн хохирлыг барагдуулсан гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)