Цусны шинжилгээг яагаад заримдаа өндөгнөөс, заримдаа судаснаас авдаг вэ

Цусны шинжилгээг заримдаа хурууны өндөгнөөс, заримдаа венийн буюу хураагуур судаснаас авдаг шүү дээ. Яагаад ингэдэгийн учрыг нь та мэдэх үү. Мэдэхгүй бол хэлж өгье. Хамгийн гол ялгаа нь цусны хэмжээ юм. Цусны бүлэг тодорхойлох, цусан дахь сахарын хэмжээ, эсийн шинжилгээг хийхдээ хурууны өндөгнөөс авдаг. Яагаад гэвэл биеийн аль ч хэсэгт адилхан агууламжтай, мөн багахан хэмжээгээр шаардагддаг учраас тэр. Харин хамгийн бага хэмжээтэй байдаг биохимийн бодис, гормоны өөрчлөлт, уураг зэргийг тодорхойлоход их хэмжээний цус шаардагддаг учраас хураагуурын судаснаас авдаг юм. Хурууны өндөгнөөс 100 гр цус авах нь яаж ч бодсон ухаалаг үйлдэл биш учраас тэр шүү дээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)