“Сургуулийн автобус”-нд төвийн зургаан дүүргийн сурагчид хамрагдана

Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог.  Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээд ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийх юм байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгсөн тохиолдолд зардлыг жил бүрийн нийслэлийн төсөвт суулгахаар төлөвлөжээ. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байгааг албаныхан хэллээ.

Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийсэн. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой гэв. Энэ талын холбогдох мэдээллийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ерөнхий боловсролын сургуулийн харъяа хорооны хүүхдийг элсүүлэн авах журмыг хүчингүй болгож, нийслэлийн аль дүүрэгт хүүхдээ дуртай сургуульд нь оруулдаг болмоор байна. Нийслэлийн засаг дарга энэхүү дүрэм журмыг огт мэддэггүй хууль тогтоомжыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал хотын төвийн 23, 24-р сургуульд Нисэхийн болон яармагийн хүүхдүүд сурна гэдэг тухайн сургуулийн захирлуудын авилгыг олон нийтэд ил харуулсан явдал. Тухайн сургуулийн бага ангиуд дунжаар 40-50 сурагчтай байхад нэмж авилгаар хууль тогтоомжыг санаатай зөрчиж байгааг шалгах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. дунд ахлах ангигуудыг хүүхдийн автобусантай болгомоор л байна даа

    1 0 Хариу бичих
  3. Цаашид Монгол автобусаа ашигларай

    0 0 Хариу бичих
  4. Буудал алгасалгүй буудал бүр дээр зогсоно биз дээ. Эс тэгвэл үр дүнгүй болно

    1 0 Хариу бичих
  5. Mash ih demjij bgaach ywah chiglelvvd n ihenh hvvhdvvdiin huwid taarch tohirohgvi bga ym shigee ooriin hariya surguuliasaa oor gazar surdag mash olon hvvhed bga shvvdee

    0 0 Хариу бичих
  6. маш зөв ажил болсон байна. эцэг эхчүүдээс тодорхой хэмжээгээр сард мөнгө гаруулж авах нь зөв байх.

    0 0 Хариу бичих