Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй

Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол Улсын цагаар 2019 оны 11 сарын 14-ны 17:00 цагт эхэлж байна. Монгол хүн 2015 оноос хойш оролцдог болсноор монголчуудын олонхи нь энэ аяллын талаар мэдээлэлтэй болоод байгаа. 

“Fjallraven” нохойтой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин оролцож, ялагч болж байсан юм. 

Харин энэ жилийн уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам өрсөлдөж байна. 

Иймд та бүхэн энэхүү линкээр нэвтэрч, Ч.Даваадуламд саналаа өгөөрэй. Эр зориг, тэсвэр хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо эерэгээр сурталчлах сайхан боломж гарч ирж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ аялал тэгээд тухайн хувь хүндээ л fun болохоос биш монголчуудад ч хэрэгтэй эд биш байх аа. Хэдэн жилийн өмнө манай сэтгэцийн өвөрмөц өвчтөн Цэрэн гэдэг мээкээ фэйсбүүкээр бөөн сүр бадруулаад л, тэгээд ялаад явсан. Ирсний дараа хэдэн зураг тавьлуу яалаа, нөгөө санал өгсөн ард түмэндээ баярлаж талархсан ч юм байхгүй. Яваад юу авчирсан, ямар үр дүн авчирсан, бидний мэддэггүй юуг мэдэж ирсэн, бидэнд буюу монголд яагаад энэ аялал хэрэгтэй байсым гэх мэт дээр таг алга болсон. Баярцогтоо гэж ирээд л гэнэт хашгичаад унаж билээ. Уг нь сэтгэцийн өвчин чинь халуун бүлээнд сэдэрдэг болохоос, мань хаширийн өвчний төрөл нь зөвхөн халуунд ч биш бас тундрын хүйтэнд идэвхиждэг юм шиг байна лээ. Аймаар.

    1 0 Хариу бичих