НӨАТ-ын сугалааны тохирол 17-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны аравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны аравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагналын эзэн 90 сая төгрөг хожно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. НОАТ-н сугалаа гэдэг энэ жүжгээ болих хэрэгтэй. НАӨТ нэрээр авсан 10%-с 2%-г буцааж өгөөд 8%-р нь найрлаад ч байгаа юм шиг балай ажил. Одоо хүмүүст сугалаа гэсэн шилний цаанаас чихэр долоолгох гэсэн башир аргаа зогсоож бодитой ажил хиймээр юм. Санал: шат дараатайгаар буцаалтийн хувийг 2%-с дээшлүүлэх. Тухайлбал 2-3 жил хугацаанд 2% буцаалтыг 5% болгох, дараа нь 5%-с 8% болгох. яахав 2% улсад үлдэг ярьшиг зүгээр. Тэр үлдсэн 2%-р энэ НӨАТ-н сүлжээг бий болгох, системийн ажиллагааг дэмжих чиглэлд зарцуулах хэрэгцээ шаардлага байгаа байх. Улс одоо энэ сүлжээг бий болгоод 3 жил шахам боллоо. 8%-р маань анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн байлгүй дээ.

    0 0 Хариу бичих
    • уг нь олон улсад энэ НӨАТ чинь 100% буцаагддаг. Орлогуудыг бүрэн бүртгүүлж татварын бааз сууриа нэмэгдүүлэх л зорилготой шүү дээ.

      0 0
  2. МАН-ын гишүүд дэмжигчид хожих байх өө

    0 0 Хариу бичих