Хонконг: 70 настай өвгөн жагсагчдын шидсэн зүйлд оногдож нас баржээ

Хонконгод болж буй эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн эрс идэвхжиж, иргэд, хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсаар байна. Цагдаа нар иргэдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр толгойдоо хатуу зүйлээр цохиулсан 70 настай өвгөн өнөөдөр нас баржээ. Эх сурвалжид өгүүлснээр, талийгаач эр гудамжинд цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд лхагва гаригийн үдийн орчимд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ багтай жагсагчдын шидсэн хатуу зүйлд оногдон гэмтсэн юм байна.

Хонконгод ийнхүү эрх баригчдын эсрэг хөдөлгөөн жагсаал тав дахь сардаа үргэлжилж байгаа бөгөөд жагсагчид, хууль сахиулагчдын аль, алиных нь тэмцлийн арга барил өдрөөс өдөрт харгис болсоор байна. Энэ долоо хоногт цагдаагийн алба хаагч жагсагчид руу буудсан хэрэг гарсан билээ.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)