ИНФОГРАФИК: Жолооч нарт ээлтэй 100 хот

Нэг хүнд ногдох машины тоо, замын түгжрэл, замын чанар, нийтийн тээврийн хүртээмж, агаарын чанар, осол, авто зам ашигласны татвар, шатахууны үнэ зэрэг үзүүлэлтийг харьцуулан уг жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтын нэгдүгээрт 100 оноогоор Канадын Калгари хот бичигдсэн бол хоёрдугаарт Дубай хот шалгарчээ. Удаах байруудад Канадын Оттава, Швейцарийн Берн, Америкийн Эль Пасо хот бичигдсэн байна. Харин жагсаалтын сүүл мушгиж жолооч нарт хамгийн ээлгүй хотоор Энэтхэгийн Мумбай нэрлэгджээ.Харин Улаанбаатар 20 оноогоор сүүлээсээ хоёрт бичигдлээ.

Улаанбаатарын замын түгжрэл, авто замын татвар хамгийн их бол зогсоолын төлбөр, шатахууны үнэ, авто ослын үзүүлэлт харьцангуй бага байна. Авто худалдааны Мистер авто компанийн судалгаанд үндэслэн уг жагсаалтыг гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)