Билл Гейтс "Дэлхийн хамгийн чинээлэг хүн" алдраа буцаан авлаа

"Майкрософт" компанийг үндэслэгч Билл Гейтс "Bloomberg"-ийн тэрбумтнуудын жагсаалтыг хоёр жилийн дараа дахин тэргүүлж, "Amazon"-ийн эзэн Жефф Безосын урд бичигджээ.Энэ тухай баасан гарагт Bloomberg мэдээлэв.

Гейтсийн хөрөнгө одоогоор 110 тэрбум доллар, харин Безосынх 109 доллараар үнэлэгдэж байна. Францын тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний "LVMH"-ын эзэн Бернард Арно 103 тэрбум доллараар гуравт орлоо.

Майкрософт компани АНУ-ын Батлан ​​хамгаалах яамтай 10 жилийн хугацаатай, 10 тэрбум долларын гэрээ хийсэн нь Гейтсийн орлого өсөхөд нөлөөлжээ. Үүний дараа Безосын компанийн хувьцааны ханш 2 хувиар буурчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)