Хятад цэргүүд Хонконгийн гудамжийг цэвэрлэж байна

Хонконгод байрладаг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргүүд хуарангаасаа гарч жагсаалын дараа хотыг эмх цэгцтэй болгох ажилд туслаж байна. Цамц, богино өмдөөр ижилссэн цэргүүд жагсагчдын үлдээсэн хог хаягдал, бэхлэлтийг цэвэрлэж байгааг орон нутгийн RTHK телевиз шууд дамжуулав. Бээжингийн зүгээс Хонконгод дэг журмыг сэргээх тухай сэрэмжлүүлэг гаргасны дараа ийнхүү цэргүүд хуарангаасаа гарсан нь олон талаар эргэлзээ төрүүлж байгаа аж. Улстөрч Клаудиа Мо армийн гэнэтийн дүр төрхийг "улс төрийн шоу" гэж нэрлээд Хонконгчуудад сонор сэрэмжтэй байхыг сануулав.

Харин Хонконг хотын төлөөлөгч, энэхүү ажиллагаа нь улс төрийн зорилгогүй зөвхөн олон нийтийн сайн дурын ажиллагаа гэж "Ройтерс" агентлагт ярьжээ.

Хотын үндсэн хуулийн 14-р зүйлд заасны дагуу Хонконгийн орон нутгийн засаг захиргаа нийтийн хэв журам зөрчигдсөн тохиолдолд армиас тусламж хүсч болохыг тусгажээ. 1997 онд Британичууд Хонконгийг орхин гарснаас хойш  Хятадын ардын чөлөөлөх армийн 10 мянган гаруй цэрэг энд байрлаж байгаа. Өнгөрсөн хугацаанд цэргүүд хуарангаасаа зөвхөн ганцхан удаа гарч 2018 оны хар салхины дараа гудамж цэвэрлэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. хятадад муу ч хүн бий бас сайн ч хүн их бий энэ удаа цэргүүд гудамжийг цэвэрлэсэн нь үнэхээр сайн зүйл болжээ эртээр зурагтаар гонконгийг жагсагчид гээд гарсан хоёр тэнэг харахад бараг л хүүхэд шиг биетэй бэйсболын цохиураар замын гэрэл дохионы шонг цохиод гэрлийг нь хагалаад байсан ёстой ямар хэрэг байнаа замын ногоон шар улаан гэрлийн дохио нь хүнийг чухамдаа өөрсдийг нь машинд дайруулахаас аврахын тулд л хийсэн зүйл соёлт хүн төрөлхтний ёс зүй тэгсэн хагалаад шонг нь хугалах гээд нүдээд байгаам даа манай монголд ч муу их их сайн хүн ч бас бий хамгийн гол хүн төрөлхтний соёл иргэншил ёс зүйг дагамаар юмаа зарим нь үнэхээр хүний ёсонд баймгүй үйлдэл гаргах юм улам ихсээд л байна яанаа

    0 3 Хариу бичих
  2. Булаан эзлэгчид

    2 0 Хариу бичих
    • Ууртайхятад вэ

      0 0
    • Муу новш!!!. Үхэр царайлсан мал!!!. Чам шиг үхэр малаар дүүрсэн монгол өнөөдөр ертөнцийн доог тохуу болоод явж байна.

      0 0