Монголын гурваас дээш одтой зочид буудлуудын орлого 22 тэрбум төгрөгөөр өсжээ

Монгол Улсын зочид буудлын салбарын орлого өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний есөн сард тус салбарын орлого 204.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс  36 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Өсөлтөд энэ онд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 22, зэрэглэлгүй зочид буудлын орлого 12.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Ингэснээр 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 158.2, хоёр одтой зочид буудлынх 4.4, энгийн буудлынх 41.4 тэрбум төгрөгт хүрчээ.

  Хүлээж авсан зочдын тоо мөн хугацаанд 747.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 87.9 мянгаар өссөн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр нэг зочинд ногдох дундаж орлого 273.3 мянган төгрөг байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. juulchin ih ireheer tegj bgaa

    0 0 Хариу бичих