ОХУ Кубад төмөр замаа шинэчлэхэд нь тусална

ОХУ төмөр замын сүлжээгээ шинэчлэх, хөгжүүлэхэд нь Куба улсад туслахаар болжээ. Хоёр улсын удирдагчдын хувийн уулзалт дээр энэ талаар тохиролцсон гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний ярьснаар, Кубын Ерөнхий сайдын орлогч Рикардо Руис одоо нутагтаа очоод дотооддоо асуудлаа шийдэж бэлэн болгох юм байна. Ингэсний дараа төмөр зам шинэчлэх ажил албан ёсоор эхлэх ажээ. В.Матвиенкогийн хэлснээр бол, шинэчлэл хийснээр Кубын төмөр замын нэвтрүүлэх чадвар, хурд сажирч шинэ шатанд гарах гэнэ. Санхүүжилтийн асуудлаар одоо Оросын төмөр зам болон Кубын төмөр зам хэлэлцээр хийж байгаа аж.  

В.Матвиенко.

ОХУ Кубатай 2030 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөө батлахаар ажиллаж байгаа бөгөөд түүнд зөвхөн зам тээвэр, эрим хүчнээс гадна аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эмийн үйлдвэрлэл, биотехнологи зэрэг олон салбарт хамтран ажиллах зорилт багтсан гэж В.Матвиенко ярьсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. кубууд буруу л сонголт хийлээ дээ, насаараа оросыг дагаж намирсан УБТЗ-ын өнөөгийн байдлыг харсан бол хэзээ ч ийм сонголт хийхгүй байсан биз

    0 0 Хариу бичих