Хакүхо М.Даваажаргал ганцаар тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал нутаг нэгтэн Тамаваши Б.Мөнх-Оргилыг өвдөг шороодуулан, долоо дахь даваагаа авч, башёг ганцаар тэргүүлж эхэллээ. Түүний араас зургаан даваа хоёр унаатай комүсүби Асанояма, маэгаширагийн баруун жигүүрийн 13 дахь бөх Кагаяаки нар нэхэж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил их аваргад унаснаар даваа унаа тэнцүү болжээ. Дээд зиндаанд барилдаж буй гурав дахь монгол бөх Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Чисомаруг давснаар хоёр даваа зургаан унаатай болжээ.

Жюүрёо зиндаанд Кирибаяама Б.Лхагвасүрэн, Миторюү Б.Төрболд нар зургаан даваа хоёр унаатай тэмцээнийг хошуучлагчдын хоёрдугаар эгнээнд явж байна. Энэ сард жюүрёо зиндаанд анх барилдаж буй Хоошорюү С.Бямбасүрэн таван даваа, гурван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Макүүшита зиндааг мөн монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодолгүй тэргүүлж байна. Тэрүнофүжигийн хувьд дээд зиндаанд озэки цолтойгоор амжилттай барилдаж түрүүлэн эзэн хааны цомыг хүртэж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. одоо энэ сумог ингэж их сурталчилж, ярьж, бичих хэрэг байна уу, угаасаа сумогийн монгол дахь оргил үе аль эрт дуусаад одоо унтарч, мартагдах шатандаа ороод явж байгаа шүү дээ, одоо энэ улиг домог болсон сумо хэнд ч сонин биш ээ

    1 0 Хариу бичих
  2. cain bn gehde cumo bol mungunii tuluuh urculduuni cport hen uh davna ter ih mungu avna neg ygeer xelvel cpot shou

    0 0 Хариу бичих