Энэ өдөр түүхэнд: Шууданч тагтаа

Оны 322 дахь өдөр,шинэ он гартал 43 хоног үлдлээ.

Өнөөдөр түүхэнд

1477 - Английн ном хэвлэгч Вильям Кекстон хэвлэгдсэн он сартай анхны номыг хэвлэв. Тэрээр XV зууны далаад онуудад  Вестминстерын ойролцоо  анхны хэвлэх үйлдвэрийг байгуулсан ба анхны хэвлэгдсэн ном нь”Гүн ухаантнуудын онч үгс” байлаа.

1548 - Парисын парламент дундад зууны  шашны гурван сэдвийн нүсэр жүжгийг хориглосон тухай ёс зүйн шийдвэр гаргажээ. Манай үе хүртэл жараад тийм жүжиг үлдсэн байгаа. Ийм жүжиг тэр үед маш урт  хотын талбайд 500 дүртэй,  60000 шүлэгтэй байв. 

1786 - Немецийн хөгжмийн зохиолч, удирдаач Карл Мариа фон Вебер төржээ.

1865 - Марк Твены анхны өгүүлэл “Цуутай харайдаг мэлхий” Saturday Press сонинд хэвлэгдэн гарав. Тэр  бүх зохиолоо бичгийн машинаар  цохиж байжээ. Редакторлахад амар гээд нэг мөрийн зайтай машинддаг байжээ.

1870 - Парис хотыг бүслэлтэд байх үеэр шуудангийн захиргаа анх удаагаа мэдээ хүргэх хэрэгсэл болгон тагтааг албандаа авчээ. Мэдээллийг жижигрүүлэн фотодоод  хальсыг нь галууны өдний тайрсан гуурсанд хийн тагтаанд бэхлээд илгээдэг байв. Нэг тагтаа 15-20 тийм хальс авч явдаг байжээ. Парист тийм хальсыг хүлээн авч томруулан уншдаг алба байлаа.  Парист улсын мэдээнээс гадна хувь хүний захидлыг нэг үгийг нь 50 сантимаар үнэлэн  явуулдаг байлаа. Зөвхөн хувийн захидал гэхэд л сая орчмыг дамжуулжээ Удалгүй парисчууд тагтаанд талархсан сэтгэлээ хөшөө босгон илэрхийлсэн байдаг. Зөвхөн франчууд ч биш  бусад оронд тагтааг хүндэлдэг.

Шуудангийн тагтаа  №888 гэхэд л дэлхийн нэгдүгээр дайнд байгуулсан гавъяаныхаа төлөө английн армийн хурандаа цол авсан ба  үхснийхээ дараа цэргийн алдар хүндэтгэлтэйгээр оршуулагджээ.

1920 - ЗХУ-ын  Эрүүл мэнд, Хууль зүйн ардын комиссариатууд  хамтарсан  тогтоолоор үр хөндөлтийг албан ёсоор хуульчилж өгчээ. Энэ нь бас дэлхийд анхны зөвшөөрөл байсан юм.

1928 - Нью-Йоркт Микки Маус баатартай зурмал киноны дуутай “Вилли хөлөгхөн” анхны кино дэлгэцнээ гарлаа.

1929 - Хувьсгалын дараа Оросоос  дүрвэсэн инженер, зохион бүтээгч Владимир Зворыкин телевизийн хүлээн авах  өндөр вакуумын  дүрс дамжуулах кинескопыг  бүтээн нийтэд үзүүллээ. Хожим түүнийг “телевизийн эцэг” гэж нэрлэсэн нь шударга үнэнд нийцжээ.

Дед Морозын төрсөн өдөр

Орост  Дед Мороз гэх өөрсдийн өвлийн өвгөний төрсөн өдрийг тэмдэглэж байна. Тэр хэдэн настайг хэн ч мэдэхгүй. Заримдаа 2000 настай гэдэг. Төрсөн өдрийн баярыг хүүхдүүд өөрсдөө  бодож шийджээ. Олон жилийн цаг уурчдын ажиглалтаар бол орос Өвлийн өвөөгийн төрсөн нутаг гэж одоо тогтоогдсон Великий Устюг тосгонд  өнөөдөр яг  жинхэнэ өвөл цас, жавартайгаар ирдэг гэнэ. Оросын Дед Мороз олон тооны хамаатан садантай.  Тэр өөрөө онгон шүтээнийг биширч байсан үеэс  зүүн славянчуудын хүйтний савдаг Трескун гэж гарч ирээд хожим Дед Мороз, Морозко, Морозко Иванович гэсэн аман зохиолын баатар болон үлджээ. Христийн ертөнцийн Санта Клус буюу Шидийг бүтээгч Николайтай адилхан баатар юм.  Сонирхолтой нь түүний төрсөн өдөр 1999 онд Великий Устюгийг Дед Морозын эх орон гэж зарласнаас хойш тэмдэглэгдэх болов.

Удахгүй шинэ жил!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)