Динмухамед Кунаевын нэрэмжит тэмцээний дүн

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн Казахстаны Тарас хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон бөхчүүдээс 57 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, 2014 оны оюутны дэлхийн аварга, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хүрэл медальт, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга алтан медаль хүртэж, гурван бөх тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлэв. Т.Түвшинтулга шагналын сан өндөртэй тус тэмцээнд түрүүлсэн дөрөв дэх монгол бөх /Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн 2014, 2018 онд түрүүлж байв/ болжээ.

Тэмцээний дүн:

57 кг (22): 1. Тумэнбилнг Түвшинтулга (Монгол), 2. Адлан Аскаров (Казахстан), 3. Петр Константинов (Саха), 3. Еламан Кадырсеит (Казахстан), 5. Алдар Бальжинимаев (Буриад), 5. Владислав Андреев (Беларусь)

61кг (17): 1. Александр Богомоев (Буриад), 2. Айтал Захаров (Саха), 3. Расул Калиев (Казахстан), 3. Динислам Тахтаров (Дагестан), 5. Бауыржан Торебек (Казахстан), 5. Эдуард Григорьев (Саха)

65кг (32): 1. Мейиржан Аширов (Казахстан), 2. Даулет Ниязбеков (Казахстан), 3. Даша Шарастепанов (Бурятия), 3. Булат Батоев (Бурятия), 5. Батчулууны Батмагнай (Монгол), 5. Ганзоригийн Мандахнаран (Монгол)

70кг (13): 1. Азнаур Таваев (Дагестан), 2. Револий Самсонов (Саха), 3. Исламбек Орозбеков (Кыргызстан), 3. Евгений Жербаев (Буриад), 5. Нурдаулет Ажикул (Казахстан), 5. Рамазан Рамазанов (Москва)

74кг (17): 1. Руслан Богатырев (КБР), 2. Дарсам Джапаров (Дагестан), 3. Дархан Ессенгали (Казахстан), 3. Рамазан Жуинтаев (Казахстан), 5. Елдар Амангельды (Казахстан), 5. Магомед Хизриев (Дагестан)

79кг (14): 1. Галымжан Усербаев (Казахстан), 2. Тажитин Акаев (Дагестан), 3. Магомед Рамазанов (Москва), 3. Хабиб Магомедов (Дагестан), 5. Диас Аскаров (Казахстан), 5. Дмитрий Куприн (Кемерово)

86кг (10): 1. Даурен Куруглиев (Дагестан), 2. Азамат Даулетбеков (Казахстан), 3. Ада Багомедов (Дагестан), 3. Нурдаулет Коктеубаев (Казахстан), 5. Азамат Хадзарагов (РСО-Алания), 5. Ганбаатарын Ганхуяг (Монгол)

92кг (13): 1. Ахмед Магамаев (Болгар), 2. Тажудин Мухтаров (ОХУ), 3. Адилет Давлумбаев (Казахстан), 3. Эльхан Асадов (Казахстан), 5. Нургали Нургаипулы (Казахстан), 5. Шамиль Магамадов (Казахстан)

97кг (4): 1. Александр Гуштын (Беларусь), 2. Магомедхан Магомедов (Дагестан), 3. Мамед Ибрагимов (Казахстан), 4. Арсланбек Турдубеков (Кыргызстан)

125кг (8): 1. Думан Бультриков (Казахстан), 2. Олег Болтин (Казахстан), 3. Юсуп Батырмурзаев (Казахстан), 3. Нурсултан Азов (Казахстан), 5. Балдан Цыжипов (Буриад), 5. Нуржан Омирбеков (Казахстан)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)