Ч.Хүрэлбаатар: 2017 онд батлагдсан хуульд хориг тавьж болохгүйг мэдэж байгаа болов уу

УИХ 2020 оны төсвийг батлахдаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Уг шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавина гэдгийг Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн. Тэрээр “Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихаар бэлтгэж байгаа” гэсэн юм.

Гэтэл үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2017 онд батлагдчихсан хэрэгжээд хоёр жил долоон сар болчихсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу. Тэгээд хоригоо Цэцэд тайлбарлаж чадах болов уу" хэмээн твиттер хуудастаа бичжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Энэ үнэхээр 2 жилийн өмнөөс хэрэгжчихсэн байж гэтэл энэ сэдвээр одоо л олон нийт шуугьж байна яахав ерөнхийлөгч андуурсан ч байна уу өөрөө хутгалдсан ч байна уу одоо дүүрч гол нь яагаад энэ талаарх мэдээлэл ийм хомс байв аа? Яагаад хөдөлмөрч иргэдээ ингэж гомдооно вэ? Яахав төлснийхөө хэрээр хүртдэг бол хөгжилтэй орны жишгээр 30.40%аа өгж болно гол нь та бүхэн минь сайн зохьцуулалт сайн бодлого боловсруулж НД ын сангаа нохойд барьдаг мод ноёнд төлдөг гувчуур биш гэдгийг л ойлгож нийгмийнхээ сайн сайханд л зарцуул л даа

    0 0 Хариу бичих
  2. ene hurelbaatar tavlaj chadaj bgaam shuu

    6 2 Хариу бичих
    • Зөв л хэлсэн байна ш дээ. Бүхэл бүтэн улсаараа 2 хон хүнээр доромжлуулж чадаж байна ш дээ. Ер нь өөрт чинь хэлэхэд эхлээд үйлчилж байгаа хууль энэ тэрийг нь үзэлдээ.

      1 0