Гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрт хамтран ажиллана

“Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх, үндэсний хөтөлбөр” болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлага, оролцоог тодорхой болгох шаардлага тулгараад байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүүхэд хамгааллын Үжин төв зэрэг байгууллагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаарх санамж бичиг байгууллаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн,Хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-ын захирал Н.Арвинтариа, Хөтөлбөрийн менежер С.Байгалмаа, Хамгаалах байрны сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах, Хүүхэд хамгааллын төв ТББ-ын захирал С.Буянхишиг, хуулийн зөвлөх С.Түмэндэмбэрэл, Үжин хамгаалах байрны зохицуулагч Г.Өнөртуяа нар оролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хамгаалалтын арга хэмжээ шуурхай, тасралтгүй хэрэгжих, гэрч, хохирогчид үзүүлэх дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх, ингэснээр гэмт хэргийн улмаас хохирсон гэрч, хохирогч, тэдгээрийн хамаарал бүхий иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ажилд ахиц гарах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)