В.Путин Лена мөрөн дээгүүр аварга гүүр барих төслийг дэмжлээ

Якутын БНУ Лена мөрөн дээгүүр аварга том гүүр барих төсөл боловсруулсныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжжээ. “Коммерсантъ” сонин энэ талаар мэдээллээ.

Гүүрийг барихад 82.9 тэрбум рубль шаардлагатай бөгөөд Якутын БНУ-ын тэргүүн Айсен Николаев Ерөнхийлөгч В.Путинд бичсэн захидалдаа энэ зардлын 47.8 тэрбумыг нь холбооны улсын төсвөөс гаргаж өгөхийг хүссэн байна. Якутын төсвөөс 6.4 тэрбумыг гаргаж, үлдсэн 28.6 тэрбумыг нь хувийн хэвшлээс гаргуулах санаатай байгаагаа А.Николаев захидалдаа дурджээ.  Ажил төлөвлөснөөр явагдвал 2025 он гэхэд дуусах юм байна.   

Гүүрний урт 3.1 километр, үүн дээр ойр орчмын замыг гүүртэй холбох 10.9 км замыг мөн нэмж барих юм байна. Гүүрээр суудлын машинууд төлбөргүй, бусад машинууд 1000-4000 рубль төлж зорчино гэж төлөвлөжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)