Токиогийн олимпийн шагналтнуудад өгөх цэцгийн баглааг зарлажээ

Токиогийн олимпийг зохион байгуулах хороо 2020 оны Токиогийн олимп, парлимпийн медаль хүртэгсдэд өгөх цэцгийн баглааг зарлажээ. Цэцгийн баглааг 2011 оны гуравдугаар сард Японд болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн зүүн бүсийн нутагт тарьж буй цэцгээр бүрдүүлнэ гэж Олимпийг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.

Олимпын шагналтнуудад бэлэглэх баглаа нь үзэгчдийн сэтгэлийг татсан тод, эрч хүчтэй өнгөнүүдээс бүрдэх бөгөөд Олимпийн болон Паралимпийн бэлгэ тэмдгүүдийг баглаандаа хавсаргасан байх аж. Японы цэцгийн үйлдвэрлэгч, дистрибьютер, жижиглэн худалдаачид болон уламжлалт ikebana цэцгийн чимэглэл зохион бүтээгчдийг нэгтгэдэг байгууллага болох "Ниппон" цэцгийн зөвлөл нь Олимп, паралимпийн шагналтнуудын цэцгийн баглаа хийх загварыг санал болгосон юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)