Үндэсний үйлдвэрлэл чухал гэдгийг мэдрүүлж буй “Хар баасан гариг”

Америкт “Хар баасан гараг” гэгддэг өдрийг Талархлын баярын дараах баасан гараг гэж үздэг бөгөөд Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл. Талархлын баярыг жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэдэг. Харин манай улс сүүлийн жилүүдэд аль нэг өдрийг онцлохгүй ч намар бүр “Хар баасан гариг” хямдралын арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Энэ жишгийнхээ дагуу өнгөрсөн баасан гариг, амралтын хоёр өдөр зарим худалдааны төв “Хар баасан гариг” арга хэмжээг зохион байгууллаа. Тухайн худалдааны төвүүд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэхдээ анхны жилүүдтэй харьцуулахад энэ арга хэмжээг зорих хүмүүсийн тоо цөөрчээ. Энэ нь тодорхой шалтгаантай. Нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авч буй манай улс “Хар баасан гариг”-ийг жинхэнэ утгаар нь тэмдэглэж бараа бүтээгдэхүүнээ бодитоор хямдруулах боломжгүй гэдгийг иргэд ойлгох болжээ. Тиймээс “Хар баасан гариг” хэмээн хошуурах хүмүүсийн тоо буурч байна.

Импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарна ойлголт байхгүй. Тиймээс бодитоор хямдрах боломжгүй юм. Хямдрууллаа гэхэд оруулж ирсэн үнээрээ л зарна. Ингэлээ гээд тэднийг буруутгах аргагүй. Наймаа хийж буй хүмүүс ашиг олох ёстой. Тиймээс тэдэнд бухимдах хэрэггүй. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй, өөрсдөө дундаас нь хумслан суугаа улстөрчдөд бухимдах хэрэгтэй.

Хэрэв манай улс нийт хэрэглээнийхээ талаас илүүг нь дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол бараа бүтээгдэхүүнээ хямдруулж “Хар баасан гариг”-ийг жинхэнэ утгаар нь тэмдэглэх байлаа. Тэгтлээ хямдардаггүй юмаа гэхэд бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна. Дотоодын үйлдвэрлэл сайн хөгжөөгүй учраас манай улсад “Хар баасан гариг” нь бодит хямдрал бус нэр төдий, үйлчлүүлэгчдээ татах гэсэн маркетинг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Америкийн дэлгүүрт зарж байгаа барааны 80% нь Хятадад үйлдвэрлэсэн байдаг. Тэгвэл Америк улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд импортоор бараа авч байгаа нь буруу болж таарч байна уу? Сайн боддоо. Үндэсний үйлдвэрлэл гэж хоосон лозунг ярихаа боливол яасан юм, ямар коммунизмд амьдарч байгаа биш.

    0 0 Хариу бичих
  2. Oruulj irsen uneeree zarahad l avch bga humuust ashigtai shdee

    1 0 Хариу бичих
    • зарим мөнгөө түгжсэн бараагаа зарж эргэлтийн хөрөнгөө гаргаж авах хэрэгтэй ш дээ

      0 0
    • Зарж байгаа хүн чинь өөрөө ашиг олох ёстой юм байгаа биз дээ.

      0 0