Пауэрлифтингийн ДАШТ-д манай найман тамирчин өрсөлдөж байна

АНЭУ-ын Дубай хотод пхуэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалт, таталт, суулт (хүчний гурван төрөл)-ын ДАШТ энэ сарын 17-23-нд болж байна Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний 66 кг-ын жинд Д.Батсүх, 74 кг-д Л.Ганбаатар, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Д.Түмэнжаргал, А.Нямдорж, -120 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт Сайфола, ДАШТ-ий хүрэл медальт Ш.Чанарав нар өрсөлдөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)