Өнөөдөр болох үйл явдлын тойм

08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” үндэсний чуулган болно.

10.00 цагт СТӨ-нд Ус сувгийн удирдах газрыг үүсгэн байгуулсны 60 жилийн ойн баярын хурал болно.

10.00 цагт Баянзүрх дүүргийн Соёлын ордонд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн талаарх “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөг болно. 

10.30 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн оюутнуудад зориулсан “Түр ажлын байрны өдөрлөг” болно. 

11.00 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ноос Их эзэн Чингис хааны онгонтой холбоотой зарим материалыг “Үндэсний мэдээллийн төв”-д нийтэд танилцуулна.

11.00 цагт “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

11.30 цагт Эрүүл мэндийн яамны А танхимд “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлнэ.

13.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны 10 жилд зориулсан "Талархлын 10 жил" хүндэтгэлийн ёслол болно.

14.30 цагт Засгийн газрын XI байранд “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)