Өнөөдөр УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдана. Мөн Хууль зүйн байнгын хорооноос “Ажлын байр-дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ.

Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайлан хэлэлцэх тухай.
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гурван гишүүн 2018.06.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гурван гишүүн 2018.06.21-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)