Цэцийн даргыг өөрийг нь байлцуулах нь зүйтэй хэмээн хурлыг завсарлуулжээ

 Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хурлыг өчигдөр 16.00 цагт хийхээр нэр бүхий гишүүдийн саналаар товлосон байжээ. 

Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах, Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулсан байна. 

"Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлосон  хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн" гэдгийг Цэцийн Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Гавъяа байгуулсан аятай л байх юм новш чинь. Зайлаад өгөөч

    0 0 Хариу бичих
  2. Энийг цэц авч үлдвэл цэцийг онцруулахыг шаардах болно

    0 0 Хариу бичих
  3. Энэ алкаш өгзөгчинг цэцээс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй, даргаа өгөөд цэцийн гишүүн гээд сууж байна гэж болохгүй байх аа

    0 0 Хариу бичих