Huawei Mate X худалдаанд гарсан даруйдаа дуусчээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт худалдаалд гаргасан 16999 юанийн үнэтэй Huawei Mate X  загварын гар утас эхний 10 минутад борлуулагдаж дуусчээ.

Тус компанийн зүгээс долоо хоногийн дараа хоёр дахь хэсгийг худалдаана гэж зарлажээ. Мөн худалдан авагч нарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж  нэг удаа дэлгэцийг нь солихоор амлажээ. Одоохондоо  Huawei Mate X загварыг зөвхөн Хятадад зарж байна. Олон улсын зах зээлд гаргах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Уг Mate X загварт хүчтэй өрсөлдөгч Samsung Galaxy Fold байгаа ба түүнийг эхний хэсэг нь зөвхөн таван минутын дотор зарагдсан байв. Удалгүй ирэх оны эхээр Азийн зах зээлд гаргах Motorola razr төхөөрөмж Хуавэйн шинэ загвартай өрсөлдөх магадлал өндөр байгаа.

Huawei Mate X 5G нэлээдгүй эртний нэгэн талст Kirin 980 бааз дээр бүтээгдэн нэмэлт Balong 5000 модемаар тоноглогджээ. Kirin 990 5G загвараас арай орчин үеийнх нь  ирэх жилийн гурван сард гарч ирэх бөгөөд тэр Mate Xs гэж нэрлэгдэх ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)