ГССҮТ-ийн эмч нар өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг шинэ технологи ашиглан хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүлжээ. Тодруулбал, тус төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы  "navigation" системийг ашиглажээ. Үүнийг ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар нэвтрүүлсэн байна. 

Энэхүү системийн давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн тусламжтайгаар нарийвчлан тооцоолон гаргадаг аж. .


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)