Евро 2020: Дани, Швейцарь эрхээ авлаа

2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний Европын урьдчилсан шатны ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойргийн тоглолтоос Швейцарь, Данийн багууд шигшээ тэмцээнд оролцох эрх авав.

Данийн баг Ирландын талбайд зочлоод 1:1-ээр тэнцэж, Швейцарь Гибралтарыг 6:1-ээр бутниргэн эрхээ авчээ.  

Ингэснээр Данийн баг ”В” хэсэгт ОХУ-ын багтай тоглохоор болов. Энэ хоёр баг хоёул гэртээ хоёр, хоёр тоглолт хийхээр болж байна. Сугалаагаар хожсон нь гэртээ гурван ч тоглолт хийх боломжтой. “Евро 2020” тэмцээн Европ тивийн 16 улсын нутаг дамнан зохион байгуулагдаж байгаа бөгөөд шигшээ тоглолт нь Английн Лондон хотноо болох юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)