Найруулагч Ц.Дэнсмаагийн бүтээл "Цүрүкава" кино наадамд шалгарчээ

Японы Токио хотноо жил бүр болдог "Цүрүкава" богино хэмжээний кино наадамд залуу уран бүтээлч, найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино шалгарсан байна. Тун удахгүй уг наадмын шагналтнууд тодрох ажээ. Тодруулбал, "Цүрүкава" богино хэмжээний кино уралдаан энэ жил нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг шилдгээр сонгоод байгаа юм байна. Сонгосон бүтээлүүдийг арваннэгдүгээр сарын 22-ны баасан гаригт олны хүртээл болгох бөгөөд шагнал гардуулах ёслол арваннэгдүгээр сарын 23-ны бямба гаригт болох ажээ. 

Найруулагч Ц.Дэнсмаагийн "Аргал" кино нь 7 минут үргэлжлэх бөгөөд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг харуулснаараа онцлог болжээ. Ц.Дэнсмаагийн найруулсан “Зам” хэмээх богино хэмжээний бүтээл гурван жилийн өмнө Японы Киото хотноо болсон Оюутны олон улсын кино наадамд оролцож шилдэг 16 киноны нэгээр шалгарч байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Amjilt

    0 0 Хариу бичих
  2. Ymar goy yum be sanasandaa hurchee my nz tsaashdiin uran buteeld n ondroos ondor amjilt husie bagiinhaa moroodloo biyluulsen anhnii nz bolloo

    0 0 Хариу бичих
  3. Bayar hurgey. Mundag mundag

    0 0 Хариу бичих