ҮАБЗ өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, Оюутолгойн асуудлыг хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны “Удирдамж батлах тухай” 94, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99, 2015 оны тавдугаар сарын 15-ны “Эрх олгох тухай” 123 дугаар захирамж гаргажээ. “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ Засгийн газар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэсэн хууль бус гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан дээрх захирамжуудыг хууль бус гэж үзсэн байна. 

“Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ энэхүү нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн өчигдөр хянан хэлэлцээд дээрх захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосон юм. Шүүх шийдвэрээ танилцуулахдаа "Уг маргаан нь “Оюутолгой” болон “Дубайн гэрээ”-г илт хууль бусад тооцсон буюу гэрээтэй холбоотой маргаан биш, захиргааны байгууллага буюу Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргаан болно" гэсэн юм. Гэвч "Дубайн гэрээ" хүчингүй боллоо гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Үүнтэй холбогдуулан ҮАБЗ өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж уг асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд ҮАБЗ-ийн хуралд оролцож байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хятад ч нэг их хааж ббоогоогүй байхаа. Яагаад гэвэл зэс зэсийн баяжмал болон бусад бүтээгэдэхүүнүүд шууд хятадын зах зээлд гарч байгаа. Харин оросууд л ОТ-д барууныхан байгааг тэвчиж чадахгүй байгаа юм

    0 0 Хариу бичих
  2. Дубайн гэрээ, ер нь Оюу Толгойтой холбоотой гэрээнүүдийг хүчингүй болгох, улмаар ОТ-н төслийг зогсоох гэсэн аливаа оролдлого, явуулга бол маш товчдоо хэлбэл Орос ба Хятадын зүгээс явуулж байгаа хорлон бусниулах ажиллагаа юм шүү. Энэ хоёр хөршид маань Монгол улсад 3-дагч ертөнцийн томоохон хөрөнгө оруулалт орохгүй байх нь амин чухал ач холбогдолтой. Монгол улс хөгжих нь эдэнд ашиггүй, монгол улс нь малаа маллаад, хүрзээр тав гурван тонн нүүрсээ гаргаад амьдарч байх нь ашигтай. Тиймээс, ОТ-г зогсоох гэсэн, ашиггүй гэх талаар байн байн хэл ам хийдэг хэсэг бүлэг нөхдүүдийг хоёр хөршийн зүгээс турхирсан хөлсний этгээдүүд гэж ойлгох хэрэгтэй, эх орноосоо урвагчид гэхэд ч буруудах юм байхгүй. Оюу Толгойн гэрээ бол Баярцогтын хэлсэнчлэн, С.Баярын хэлсэнчлэн үнэхээр гайхамшигтэй гэрээ. Монголыг 21-р зуунд хүчтэй улс болгох үндсийг тавьсан хөдөлгөгч хүч. Гэрээнд засах залруулах юм бий гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гэрээ бол амьд гэрээ учраас цаашиад хоёр талаас хэлэлцээд илүү боловсронгуй, ойлгомжтой, тал талдаа ашигтай болгоод явах асуудал угаасаа цаашдаа ч байх асуудал мөн. Харин, хаах, зогсоох, нураах гэдэг юм бол хоёр хөршийн ашиг сонирхолд нийцсэн хорон явуулга мөн.

    3 2 Хариу бичих
    • Би тантай санал нэг байна. Орос, Хятад 2 үргэлж л биднийг дарамталж доромжилж байдаг. 3 дахь нь орж ирээд бас тэгж л байг. Геополитикийн баланс зөв болно. Харин ч хурдан дахиад нэг өөр нөөцийг 3 дахь ертөнцөд өгвөл таарна.

      0 0
    • Хөөе чи таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг үгийг мэдхүү

      0 0
    • орос хятат хоёрыг я гэхээв цаад барууны гэх riotinto монголын чамшиг шунхай амиай бодсон хөгийн сүгнүүд ихийг авах гэсэн гэрээнүүд тиймээс орос хятад riotinto монголын чам шиг амиа бодсон сүгнүүдээс хамгаалах нь зөв

      0 0