У.Снейдер: Хүссэн бол К.Роналду, Л.Мессигийн хэмжээнд тоглох, “Алтан бөмбөг” авах боломж байсан

Нидерландын шигшээ багийн тоглогч асан Уэсли Снейдер өөрт нь Криштиану Роналду, Лионель Месси нарын хэмжээнд тоглож, “Алтан бөмбөг” шагнал хүртэх боломж байсан, гэхдээ өөрөө хүсээгүй гэж ярьжээ.

“Боломжоо 100 хувь ашигласан бол тэдний түвшинд хүрэх, “Алтан бөмбөг” хүртэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. 2010 онд би өөрөө “Алтан бөмбөг” авахыг хүсээгүй. Үүндээ харамсдаг ч үгүй. Чадахгүй гэдэгтээ биш, өөрөө хүсээгүй учраас л тэр. Бид замналдаа олон амжилт гаргаж, хүртэх ёстой бүх шагналыг хүртсэн. Тийм болохоор нэг секунд ч харамсч үзээгүй. Би бол багийн тоглогч, надад багтайгаа хамт амжилтад хүрэх л хамгийн чухал.

Одоо,  бараг 10 жил өнгөрчихөөд байхад ч хүмүүс намайг 2010 онд “Алтан бөмбөг” хүртэх ёстой байсан гэж ярьсаар л байна. Харин би энэ талаар огт боддоггүй. “Залуус аа, би “Аваргуудын лиг”-т түрүүлсэн. Миний хувьд энэ бол хувийн ямар ч шагналаас илүү” гэж хэлдэг юм” хэмээн тэрээр өгүүлжээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Nadad bas bolomj bsn. Tertee 24 tsagiin umnu bi ert bosoj chadah l baisan. Tegsen ch bi hvseegvi. Vvndee ch haramsdaggvi.

    0 0 Хариу бичих
  2. Nadaach bas bolomj bsn bi l zalhuurad untaj bsn bolhoos

    0 0 Хариу бичих