Израйлийн арми Сири рүү агаараас довтолжээ

Израйлийн байлдааны нисэх онгоц өчигдөр үүрээр олон пуужин хөөргөж Сирийн нийслэл Дамаскийн ойролцоох бүс рүү агаараас довтолсон байна. Энэ тухай Сирийн тал мэдэгдэл гаргажээ. Харин Израйлийн арми, мөн өдөр Ираны цэргийн тал Сирийн хил дэх цэргийн объектыг бөмбөгдсөн гэж мэдэгдсэн аж.

Сирийн арми мэдэгдэлдээ, орон нутгийн цагаар 20-ны 01 цаг 20 минутад Израйлийн байлдааны нисэх онгоц Израйлийн талын эзэмшилдээ авсан Сирийн Голаны өндөрлөг, Ливаны өмнөд нутгаас Дамаскийн ойролцоох бүс нутагт олон пуужин хөөргөсөн. Сирийн тал довтолгооны улмаас эвдэоч сүйдсэн обьектуудад мөрдөн байцаалт явуулж байна гэжээ.

Сирид ажиллаж буй "Синьхуа" агентлагийн сурвалжлагч 20-ны үүрээр Дамаск хотын дүүрэг, өмнөд хэсэгт асар их дэлбэрэлтийн чимээ гарсныг олон удаа сонссон бөгөөд хотын өмнөд нутагт галын гэрэл, утаа гарсныг харсан гэж мэдээлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)