Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөв

Чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 15-нд УИХ-ын даргад хүргүүлжээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хөгжингүй орнуудын Төв банкны ерөнхийлөгч байнга солигдоод байдаггүй. Харин манай улс яг эсрэгээрээ байна. Эдийн засгийн хүндрэл гадаад орчинтой холбоотой үед Монголбанкны ерөнхийлөгч солигдож байгаа учраас эдийн засгийн хувьд донсолгоо гарахгүй байх талаас нь хэрхэн анхаарах вэ” гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэ бол зөвхөн саарал жагсаалттай холбоотой асуудал биш. Төв банкны үйл ажиллагааг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр ч хариуцлагын асуудал хөндөгдсөн” гэлээ. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ