Пост коммунист улсуудад ардчиллын нэр хүнд унаж байна

Амьдрал ядуурч, ирээдүйдээ итгэл алдахын хэрээр иргэд элбэг хангалуун амьдарч байсан үеэ санагалзах нь жам. Баялгийг нийгмийн гишүүдэд тэгш хуваарилдаг, бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг коммунист тогтолцоотой байсан орнуудын иргэд одоо яг ийм байдалд орж байгаа гэнэ. Тэд хуучин нийгмээ санагалзаж байна.

Социалист системтэй байгаад хожим ардчиллыг тогтоосон орнуудад үйл ажиллагаа явуулдаг Европын хөгжлийн банк төв болон зүүн Европ, төв Азийн 29 оронд судалгаа хийсний эцэст ийм дүгнэлт хийсэн байна. Эдгээр орнуудад хэтэрхий зэрлэг /гажуудсан, дүр эсгэсэн ч гэдэг/ ардчилал хөгжиж “хүчтэй нь хүчгүйгээ” гэсэн зарчим ноёлох болсон нь ийм үр дүн гарахад нөлөөлсөн байна. Дээрх судалгааны үр дүнгийн талаар өгүүлсэн ЕСББ-ны илтгэл өнгөрсөн мягмар гарагт хэвлэгдсэн юм. Судалгаанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон 29 орны 39000 гаруй хүнээс судалгаа авахад ихэнх нь зах зээлийн нийгмийг таашаахгүй байгаа гэсэн дүн гарчээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, эдийн засгийн хөгжил нь эрчимтэй явагдаж байгаа гэгддэг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад хүртэл ийм үзүүлэлт гарсан нь гайхалтай.   

“Судалгааны үр дүнгээс харахад ардчилал зах зээлийн тогтолцоо нэр хүндээ алдсан нь илэрхий байна. 1990-ээд оноос эхэлсэн хэсэг бүлэг этгээдүүд гадаадынхантай нийлж ард түмнийг мөлжих үйл явц гүнзгийрснээс болж энэ явдал гарч байна” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. Үүнийг ажлаа хийгээд санаа амар амьдарч байсан хүмүүс бүхнийг өөрсдөө сэтгэж хийх болохоороо гүн ядаргаанд ордог, энэ ядаргаа нь гүнзгийрсээр сүүлдээ сайхан цагаа дурсахаас өөр үйлдэл хийх чадваргүй болдог гэж дүгнэж болох юм.

“Судалгааны үр дүнгээс харахад ардчилал зах зээлийн тогтолцоо нэр хүндээ алдсан нь илэрхий байна. 1990-ээд оноос эхэлсэн, хэсэг бүлэг этгээдүүд гадаадынхантай нийлж ард түмнийг мөлжих үйл явц гүнзгийрснээс болж энэ явдал гарч байна” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. 

2007-2008 оны хямралд хамгийн бага өртсөн оронд хүртэл коммунизмын тухай суртал ухуулга ихээхэн амжилттай хийгдэж байна гэж судалгааг хийгчид дүгнэжээ.

Ардчиллыг хамгийн идэвхитэй дэмжиж байгаа нь одоохондоо Монгол, Узбекистан, Албани, Гүрж гэсэн байна. Харин урьд нь эдгээр оронтой зэрэгцэн жагсдаг байсан Арменид энэ байдал нь орвонгоороо өөрчлөгдөж, иргэд коммунист үедээ эргэн очихыг хүсэх болсон гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн материаллаг талаас нь харсан сонголт бөгөөд хэрвээ амьдрал нь жаахан ч гэсэн дээшлээд мөр бүтэн, гэдэс цатгалан болчихвол юундаа социализмыг хүсэх билээ. Судалгааг ихэвчлэн нийгмийн эмзэг давхаргын иргэдээс авсан нь ийм дүн гарахад нөлөөлсөн байна.  Нөгөө талаас Словак, Словен, Унгарт зах зээлийн эдийн засаг, ардчиллын нэр хүнд бүр огцом унасан нь тодорхой болжээ. Эдийн засгийн хямралд өрхийн аж ахуй хамгийн их нэрвэгдэж, ажилгүйдэл газар авсан нь судалгааны үр дүнд нөлөөлсөн болохыг ЕСББ-наас гаргасан илтгэлд онцгойлон дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Жаахан тэвчих л хэрэгтэй байгаам. Бүхнээ заалгуулж, тэгсэн мөртөө бүрэн цагдуулж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, үзэл бодол өөр учраас эрхээ хасуулан амьдардаг ниймгээс эрх чөлөөт, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжихэд хугацаа хэрэгтэй. Харамсалтай нь 30 жил хангалттай биш юм гэдгийг бид харж байна. Дахиад 15-20 жил явах байхаа. 30 жилийн хугацаанд хүмүүс их ядарч, бухимдаж байгаа нь аргагүй ч нийтээрээ бол зөв замаар орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх байх аа.

    0 0 Хариу бичих
    • Аргагүйшт, манайх 70 жил буруу замаар явсны гай.

      0 0